Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж” товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хүний папиллома вирусийн эсрэг вакциныг хийхээр болсон. Иймд эцэг эхчүүд 11 настай хүүхдээ вакцинжуулах, хүүхдүүд энэ вакцинд хамрагдах үүрэг хүлээж байна.
… Аймгийн хэмжээнд хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулан хуваарийн дагуу ажиллаж байна.
