Эрүүл мэндийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлЭрүүл мэндийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

  • Эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, уламжлалт эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг;
  • эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-200 000 төгрөг
  • эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг;
  • Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.20-д заасан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход  120 000-400 000 төгрөг
  • өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга турших, нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг.
  • Өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
  • импортын лиценз олгоход 6000-12 500 төгрөг;
  • экспортын лиценз олгоход 6000-12 500 төгрөг.
  • Ахуйн шавж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг хураана.
  • Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
  • анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн их эмчид хоёр жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 4000-10000 төгрөг;
  • мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгч тэнцсэн эм зүйч, эм найруулагч, хүний бага эмч, эх баригч, сувилагч болон энэ хуулийн 27.4.1-д заасан зөвшөөрлөөр хоёр жил ажилласан эмчид 5 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 2000-5000 төгрөг;
  • анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол эзэмшсэн, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эмчлэх, эм барих, сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгоход 120 000-400 000 төгрөг.
  • эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа хийх энгийн зөвшөөрөл олгоход 40 000 төгрөг.